5.8. Эвдрэлтэй портыг засах нь

Хэрэв та портыг ажиллуулж чадаагүй тохиолдолд хийж болох хэд хэдэн алхам бий:

  1. Problem Report database хуудсанд уг портын засварлах заавар бий эсэхийг шалгах. Хэрэв байвал уг зааврын дагуу засварлах хэрэгтэй.

  2. Уг портыг арчилж сайжруулдаг хүнээс тусламж авах. make maintainer тушаал ашиглаад юм уу эсвэл Makefile файл дотроос тухайн арчлагчийн захианы хаягийг нь олох хэрэгтэй. Захиандаа портынхоо нэр болон хувилбарыг оруулан (Makefile файлд буй $FreeBSD: мөрийг илгээх хэрэгтэй ) хэрэв боломжтой бол алдаа заасан явцын мэдээллүүдийг явуулах хэрэгтэй.

    Тэмдэглэл: Зарим порт нь хувь хүнээр биш харин захианы жагсаалтаар арчлагдаж байдаг. Энэ жагсаалтад бүгд биш ч гэсэн ихэнх хүмүүс нь маягийн захианы хаягтай байдаг. Ийм хүмүүс рүү захиагаа явуулах хэрэгтэй.

    Голдуу -р арчлагдаж байгаа гэсэн портууд нэг тодорхой хүнээр арчлагдаагүй байдаг. Завсарлалт болон тусламж зэргүүд нь ихэнхдээ захианы жагсаалтад буй хүмүүсээс ирдэг. Туслан дэмжих хүмүүс бидэнд үргэлж хэрэгтэй байгаа!

    Хэрэв та ямар нэгэн хариулт аваагүй бол send-pr(1)-г ашиглан алдааны мэдэгдэл ( FreeBSD-н алдааг мэдээлэх хэсгийг харна уу) хийж болно.

  3. Өөрөө засаад үз! Порт хийгчдийн гарын авлага дотор “портын” ажиллах зарчим болон бүтэц заавар, засах дараалал, тэр байтугай өөрөө порт зохиох талаар дурдсан байгаа!

  4. Ойрхон байгаа FTP хуудаснаас багцыг татаж авах хэрэгтэй. “Үндсэн” багцны цуглуулга ftp.FreeBSD.org хуудасны багцны санд байдаг бөгөөд толин тусгал сайтуудуудыг эхлээд турш! Ингэсэн нь эх бичлэгийг хөрвүүлэхээс түргэн бэлэн болсон багцыг татаж аван цаг хэмнэж байдаг. pkg_add(1) програмыг ашиглан өөртөө хадгалсан багцаа систем дээрээ суулгана.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.