14.8. Бүлэг

Бүлэг гэдэг нь хэрэглэгчдийн бүлэглэж жагсаасан жагсаалт юм. Бүлгүүд нь бүлгийн нэр ба GID (бүлгийн ID)-аар танигддаг. FreeBSD (мөн ихэнх бусад UNIX® төрлийн систем) дээр, цөмөөс хэрэглэгчийн процессийг юм хийхэд нь зөвшөөрөл өгөхдөө хоёр зүйлийг хэрэглэж шийддэгээс нэг нь хэрэглэгчийн ID, нөгөө нь тэр хэрэглэгчийн хамаардаг бүлэг байдаг. Хэрэглэгчийн ID аас ялгарах нь, процессод холбогдсон бүлгийн жагсаалт бас байдаг. Та магадгүй хэрэглэгчийн эсвэл процессийн “бүлгийн ID” гэж байнга сонсох байх. Ихэнхдээ энэ нь хэрэглэгчийн бүлгийг ярьж байдаг.

Бүлгийн нэрийг бүлгийн ID-д харгалзуулсан бичлэг /etc/group файлд бий. Энэ нь энгийн текст файл бөгөөд тодорхойлох хоёр цэгээр таслагдсан дөрвөн талбар байдаг. Эхний талбар нь бүлгийн нэр, хоёр дахь нь нууцлалын хөрвүүлэлт хийгдсэн нууц үг, гурав дахь нь бүлгийн ID, тэгээд сүүлийнх нь таслалаар тусгаарлагдсан гишүүдийн жагсаалт. Энэ нь гараар засварлагдаж болох бөгөөд (мэдээж та засварлах үедээ бичиглэлийн алдаа гаргахгүй байх шаардлагатай!). Бичиглэлийн дэлгэрэнгүй мэдээллийг group(5) хуудаснаас харна уу.

Хэрэв та /etc/group файлыг гараар засварлахыг хүсэхгүй бол, та pw(8) тушаалыг бүлэг нэмэх болон засварлахад хэрэглэж болно. Жишээлбэл, дараах жишээ нь teamtwo нэртэй бүлгийг нэмж байна:

Жишээ 14-7. pw(8) хэрэглэж бүлэг нэмэх

# pw groupadd teamtwo
# pw groupshow teamtwo
teamtwo:*:1100:

Дээрх 1100 гэсэн дугаар нь teamtwo нэртэй бүлгийн ID. Одоохондоо teamtwo бүлэгт гишүүд байхгүй байгаа болохоор хэрэгцээгүй байна гэсэн үг. Тийм болохоор jru нөхрийг teamtwo бүлэгт урьж оруулцгаая.

Жишээ 14-8. pw(8) ашиглан бүлгийн гишүүдийн жагсаалтыг тохируулах нь

# pw groupmod teamtwo -M jru
# pw groupshow teamtwo
teamtwo:*:1100:jru

-M тохируулгад өгөх утга нь бүлэгт байх таслалаар тусгаарлагдсан хэрэглэгчдийн жагсаалт байна. Өмнөх хэсэгт үзсэнээр, нууц үг хадгалдаг файлд хэрэглэгч бүрд бүлэг заагдсан байдгийг бид мэднэ. Систем сүүлд нь бичигдэх хэрэглэгчдийг автоматаар бүлгийн жагсаалтад нэмж өгдөг. pw(8) тушаалыг groupshow гэсэн сонголтоор ажиллуулахад хэрэглэгчид харуулагддаггүй бөгөөд, харин мэдээллүүд нь id(1) юм уу өөр ижил төрлийн тушаалаар харуулагддаг. Өөрөөр хэлбэл, pw(8) нь зөвхөн /etc/group файлыг өөрчилдөг болохоос нэмэлт мэдээллийг /etc/passwd файлаас уншдаггүй.

Жишээ 14-9. pw(8) ашиглан шинэ гишүүнийг бүлэгт нэмэх нь

# pw groupmod teamtwo -m db
# pw groupshow teamtwo
teamtwo:*:1100:jru,db

-m тохируулгад өгөх утга нь бүлэгт нэмэгдэх таслалаар тусгаарлагдсан хэрэглэгчдийн жагсаалт байна. Өмнөх жишээнээс ялгаатай нь эдгээр хэрэглэгчид нь бүлэгт нэмэгдэх бөгөөд бүлэг дэх хэрэглэгчдийн жагсаалтыг өөрчлөхгүй юм.

Жишээ 14-10. id(1) хэрэглэж уг гишүүний бүлгийн мэдээллийг мэдэх нь

% id jru
uid=1001(jru) gid=1001(jru) groups=1001(jru), 1100(teamtwo)

Энд харуулснаар, jru гэдэг гишүүн jru болон teamtwo бүлгийн гишүүн байна.

pw(8)-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг өөрийнх нь гарын авлагаас, мөн /etc/group файлын хэлбэршилтийн мэдээллийг group(5) гарын авлагаас харна уу.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.