FreeBSD дээр дүрс скан хийгчдэд хандах боломжийг FreeBSD-ийн портын цуглуулгад байдаг SANE (Scanner Access Now Easy буюу Скан хийгчид хандах Хандалт Одоо Амархан гэгдэх) API олгодог. SANE нь FreeBSD-ийн зарим төхөөрөмжийн драйверууд ашиглан скан хийгчийн техник хангамжид ханддаг.
FreeBSD нь SCSI болон USB скан хийгчдийг дэмждэг. Ямар нэг тохиргоо хийхээсээ өмнө таны скан хийгч SANE-ээр дэмжигдсэн эсэхийг шалгаарай. SANE нь скан хийгчийн дэмжлэг болон түүний төлвийн тухай мэдээллээр таныг хангах дэмжигдсэн төхөөрөмжүүдийн жагсаалттай байдаг.
Дээр дурдсанаар SCSI болон USB интерфэйсүүд нь дэмжигдсэн байдаг. Таны скан хийгчийн интерфэйсээс болоод өөр өөр төхөөрөмжийн драйверууд шаардагддаг.
GENERIC
цөм нь анхдагчаар USB скан хийгчдийг
дэмжихэд шаардлагатай төхөөрөмжийн драйверуудыг агуулдаг. Цөмийг өөрөө
тохируулан ашиглах бол дараах мөрүүд өөрийн цөмийн тохиргооны файлд байгаа
эсэхийг шалгах хэрэгтэй:
Зөв цөмөөр дахин ачаалсны дараа өөрийн USB скан хийгчийг залгана. Таны скан хийгчийг таньж байгааг үзүүлэх мөр системийн мэдэгдлийн буферт (dmesg(8)) гарч ирэх ёстой:
Бидний ажиллуулж байгаа скан хийгч нь /dev/ugen0.2
гэсэн төхөөрөмжийн цэгийг
ашиглаж байгааг эдгээр мэдэгдлүүд харуулж байна. Энэ жишээний
хувьд EPSON
Perfection® 1650 USB скан хийгчийг ашигласан.
Хэрэв таны скан хийгч SCSI интерфэйстэй ирсэн бол ямар SCSI
хянагч хавтанг ашиглахаа мэдэх нь чухал юм. Ашиглагдах SCSI бичил схемээс
хамаараад та өөрийн цөмийн тохиргооны файлаа тааруулах хэрэгтэй
болно. GENERIC
цөм нь хамгийн түгээмэл
SCSI хянагчуудыг дэмждэг. NOTES
файлыг
уншиж өөрийн цөмийн тохиргооны файлд зөв мөрийг нэмсэн эсэхээ шалгаарай.
SCSI хувиргагч драйвераас гадна та өөрийн цөмийн тохиргооны файлдаа
дараах мөрүүдтэй байх хэрэгтэй:
Таны цөм зөв эмхэтгэгдэж суулгагдсаны дараа ачаалах үед та системийн мэдэгдлийн буферт төхөөрөмжийг харж чадаж байх ёстой:
Таны скан хийгч системийг ачаалах үед асаагүй байсан ч гэсэн гараар camcontrol(8) тушаалын тусламжтай SCSI шугамын хайлтыг хийж илрүүлэх боломжтой байдаг:
#
camcontrol rescan all
Re-scan of bus 0 was successful
Re-scan of bus 1 was successful
Re-scan of bus 2 was successful
Re-scan of bus 3 was successfulДараа нь скан хийгч SCSI төхөөрөмжүүдийн жагсаалтад гарч ирэх болно:
#
camcontrol devlist
<IBM DDRS-34560 S97B> at scbus0 target 5 lun 0 (pass0,da0)
<IBM DDRS-34560 S97B> at scbus0 target 6 lun 0 (pass1,da1)
<AGFA SNAPSCAN 600 1.10> at scbus1 target 2 lun 0 (pass3)
<PHILIPS CDD3610 CD-R/RW 1.00> at scbus2 target 0 lun 0 (pass2,cd0)SCSI төхөөрөмжүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл scsi(4) болон camcontrol(8) гарын авлагын хуудаснуудад байдаг.
SANE систем нь хоёр хэсэгт хуваагддаг:
эдгээр нь арын хэсэг (graphics/sane-backends
) болон
урд хэсэг (graphics/sane-frontends
) юм.
Арын хэсэг нь скан хийгчид өөрт нь хандах хандалтыг олгодог.
SANE-ий дэмжигдсэн
төхөөрөмжүүдийн жагсаалт таны дүрс скан хийгчийг ямар арын
хэсэг дэмжихийг заадаг. Та өөрийн төхөөрөмжийг ашиглаж чаддаг байхын тулд
өөрийн скан хийгчийн хувьд зөв арын хэсгийг тодорхойлох нь зайлшгүй
шаардлагатай юм. Урд хэсэг нь график хайлт хийх интерфэйсийн боломжийг
олгодог (xscanimage).
Эхний алхам нь graphics/sane-backends
порт юм уу
эсвэл багцыг суулгах явдал юм. Дараа нь sane-find-scanner
тушаал ашиглан SANE системээр
скан хийгчийн илрүүлэлтийг шалгана:
#
sane-find-scanner -q
found SCSI scanner "AGFA SNAPSCAN 600 1.10" at /dev/pass3Гаралт нь скан хийгчийн интерфэйсийн төрөл болон системд скан хийгчийг залгахад хэрэглэгдсэн төхөөрөмжийн цэгийг үзүүлэх болно. Үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний загвар гарч ирэхгүй байж болох бөгөөд энэ нь тийм чухал биш юм.
Зарим USB скан хийгчид нь танаас firmware дуудаж ачаалахыг шаарддаг бөгөөд энэ нь арын хэсгийн гарын авлагын хуудсанд тайлбарлагдсан байгаа. Та sane-find-scanner(1) болон sane(7) гарын авлагын хуудаснуудыг бас унших хэрэгтэй юм.
Одоо бид скан хийгчийг скан хийх урд хэсгээр танигдах эсэхийг нь
шалгах хэрэгтэй. Анхдагчаар SANE
арын хэсгүүд нь scanimage(1) гэгддэг тушаалын мөрийн хэрэгсэлтэй
ирдэг. Энэ тушаал нь танд төхөөрөмжүүдийг жагсааж тушаалын мөрөөс дүрс
эзэмшилтийг хийхийг зөвшөөрдөг. -L
тохируулга
нь скан хийгчийн төхөөрөмжүүдийг жагсаахад хэрэглэгддэг:
#
scanimage -L
device `snapscan:/dev/pass3' is a AGFA SNAPSCAN 600 flatbed scannerЭсвэл жишээ нь Хэсэг 8.7.2.1, «USB интерфэйс»-д ашиглагдсан USB скан хийгчтэй бол:
#
scanimage -L
device 'epson2:libusb:/dev/usb:/dev/ugen0.2' is a Epson GT-8200 flatbed scannerЭнэ гаралт нь FreeBSD 8.X системийн хувьд бөгөөд
'epson2:libusb:/dev/usb:/dev/ugen0.2'
нь
бидэнд скан хийгчийн ашиглаж байгаа арын нэр (epson2
)
ба төхөөрөмжийн цэгийг (/dev/ugen0.2
)
олгож байна.
Гаралт байхгүй юм уу эсвэл скан хийгч танигдсангүй гэсэн мэдэгдэл нь
scanimage(1) нь скан хийгчийг таньж чадаагүйг харуулна.
Хэрэв ингэсэн бол та арын хэсгийн тохиргооны файлыг засварлаж
ашиглагдах скан хийгч төхөөрөмжийг тодорхойлох хэрэгтэй.
/usr/local/etc/sane.d/
сан
бүх арын хэсгийн тохиргооны файлуудыг агуулдаг. Энэ танилтын асуудал
зарим нэг USB скан хийгчдийн хувьд тохиолддог.
Жишээ нь Хэсэг 8.7.2.1, «USB интерфэйс»-д
хэрэглэгдсэн USB скан хийгчтэй байхад
FreeBSD 8.X дээр скан хийгч нь ямар ч асуудалгүйгээр олдож
ажиллаж байгаа боловч FreeBSD-ийн өмнөх
(uscanner(4) драйвер хэрэглэгдэж байгаа) хувилбарууд дээр
sane-find-scanner
тушаалыг
ажиллуулахад дараах мэдээллийг бидэнд өгөх болно:
#
sane-find-scanner -q
found USB scanner (UNKNOWN vendor and product) at device /dev/uscanner0Скан хийгч нь зөв олдсон бөгөөд USB интерфэйсийг ашиглан
/dev/uscanner0
төхөөрөмжийн цэгт
залгагдсан байна. Одоо бид скан хийгч зөв танигдсан эсэхийг шалгаж
болно:
#
scanimage -L
No scanners were identified. If you were expecting something different,
check that the scanner is plugged in, turned on and detected by the
sane-find-scanner tool (if appropriate). Please read the documentation
which came with this software (README, FAQ, manpages).Скан хийгч нь танигдаагүй болохоор бид
/usr/local/etc/sane.d/epson2.conf
файлыг
засварлах хэрэгтэй болно. Ашиглагдсан скан хийгчийн загвар нь
EPSON
Perfection® 1650 байсан, тэгэхээр бид epson2
арын хэсгийг скан хийгчийг ашиглахыг мэдлээ. Арын хэсгүүдийн тохиргооны файлууд
дахь туслах тайлбаруудыг уншихаа мартуузай. Мөрийн өөрчлөлтүүд нь их
энгийн: таны скан хийгчийн хувьд буруу интерфэйстэй бүх мөрүүдийг тайлбар
болгоно (бидний хувьд, бидний скан хийгч USB интерфэйсийг ашигладаг болохоор
scsi
гэсэн үгээс эхэлсэн бүх мөрүүдийг тайлбар
болгоно), дараа нь файлын төгсгөлд ашиглагдах интерфэйс болон төхөөрөмжийн
цэгийг заасан мөрийг нэмнэ. Энэ тохиолдолд бид дараах мөрийг нэмнэ:
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрэглээний зөв синтаксын талаар арын хэсгийн тохиргооны файлд байгаа тайлбарууд болон арын хэсгийн гарын авлагын хуудаснаас уншихаа мартуузай. Бид одоо скан хийгч танигдсан эсэхийг шалгаж болно:
#
scanimage -L
device `epson:/dev/uscanner0' is a Epson GT-8200 flatbed scannerБидний USB скан хийгч танигдлаа. Үйлдвэрлэгч болон загвар нь скан хийгчийнхтэй
таарахгүй байвал энэ нь тийм чухал биш юм. Бодолцож үзэх гол түлхүүр зүйл нь
бидэнд зөв арын хэсгийн нэр болон зөв төхөөрөмжийн цэгийг өгдөг
`epson:/dev/uscanner0'
талбар юм.
scanimage -L
тушаал скан хийгчийг харж
чаддаг болсны дараа тохиргоо дуусна. Төхөөрөмж нь одоо скан хийхэд бэлэн
болсон байна.
scanimage(1) нь дүрс эзэмшилтийг тушаалын мөрөөс хийхийг
бидэнд зөвшөөрдөг боловч дүрс скан хийхдээ график хэрэглэгчийн интерфэйс
ашиглахыг эрхэмлэх нь зүйтэй юм. SANE нь
хялбар боловч үр ашигтай график интерфэйсийг санал болгодог: энэ нь
xscanimage
(graphics/sane-frontends
) юм.
Xsane (graphics/xsane
) нь өөр нэг алдартай
график скан хийгч урд хэсэг юм. Энэ урд хэсэг нь төрөл бүрийн скан хийгч
горим (фото хуулбар хийх, факс, гэх мэт), өнгөний засвар, бөөнөөр
скан хийх гэх мэт дэвшилтэт боломжуудыг санал болгодог. Эдгээр програмууд нь
GIMP залгаас болж ашиглагдах
боломжтой байдаг.
Өмнөх бүх үйлдлүүдийг root
зөвшөөрлүүдээр
хийсэн билээ. Гэхдээ өөр хэрэглэгчдэд скан хийгчид хандах боломжийг өгөх
хэрэг танд байж болох юм. Скан хийгчийн ашигладаг төхөөрөмжийн цэгт
хандахад унших болон бичих зөвшөөрлүүд хэрэглэгчид хэрэгтэй болно.
Жишээ нь бидний USB скан хийгч operator
бүлгийн эзэмшдэг /dev/usb/0.2.0
гэсэн төхөөрөмжийн
жинхэнэ цэг рүү симболын холбоос хийгдсэн /dev/ugen0.2
төхөөрөмжийн
цэгийг ашиглаж байна (/dev
сангийн агуулгыг харахад
үүнийг батлах болно). Симболын холбоос болон төхөөрөмжийн
цэгийг wheel
ба
operator
бүлэг тус тус эзэмшдэг.
хэрэглэгчийг
эдгээр бүлэгт нэмснээр түүнд скан хийгчийг ашиглах боломжийг
бүрдүүлэх боловч аюулгүй байдлын шалтгаанаас болоод та
хэрэглэгчийг аль ч бүлэгт ялангуяа joe
wheel
бүлэгт
нэмэхээсээ өмнө дахин бодох хэрэгтэй. USB төхөөрөмжүүдийг
ашиглахад зориулж тусгай бүлэг үүсгэж энэ бүлгийн гишүүдийг скан
хийгчид хандах боломжтой болгох нь илүү сайн шийдэл
болдог.
Тиймээс бид жишээ нь
бүлгийг
ашиглах болно. Эхний алхам нь энэ бүлгийг pw(8)
тушаалын тусламжтай үүсгэх явдал юм:usb
#
pw groupadd usb
Дараа нь /dev/ugen0.2
симболын
холбоос хийж /dev/usb/0.2.0
төхөөрөмжийн
цэгийг usb
бүлгийн хувьд зөв, бичих зөвшөөрлүүдийн
(0660
эсвэл 0664
) тусламжтай
хандах боломжтой болгох ёстой. Учир нь эдгээр файлын
эзэмшигч нь (root
) тэдгээрт зөвхөн
бичиж чаддаг. /etc/devfs.rules
файлд дараах мөрүүдийг нэмж энэ бүгдийг хийж болно:
Одоо скан хийгчид хандах хандалтыг зөвшөөрөхийн тулд
хэрэглэгчдийг
бүлэгт нэмэх л үлдлээ:usb
#
pw groupmod usb -m joe
Дэлгэрэнгүйг pw(8) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.