Цаг хугацаа өнгөрөхөд компьютерийн цаг зөрөх хандлагатай байдаг. Network Time Protocol буюу Сүлжээний Цагийн Протоколыг(NTP) цагийг зөв байлгах, зөв ажиллуулахад хэрэглэдэг.
Олон тооны Интернэт үйлчилгээнүүд компьютерийн цагаас хамаарч, эсвэл хүртэж ажилладаг. Жишээлбэл, вэб сервер тодорхой цагаас хойш өөрчлөлт орсон файлуудыг илгээх хүсэлт хүлээн авсан байж болох юм. Дотоод сүлжээний орчинд, нэг файл серверээр үйлчлүүлж байгаа компьютеруудын хувьд файлын цагийн тамга дүйж байхын тулд тэдгээрийн цагууд хоорондоо тохирч байх ёстой. cron(8) зэрэг үйлчилгээнүүд тодорхой цагт тушаалыг гүйцэтгэхийн тулд системийн цагт бүрэн найдаж ажилладаг.
FreeBSD ntpd(8) NTP серверийн хамт ирдэг. ntpd(8) NTP нь таны машины цагийг тааруулахын тулд бусад NTP серверүүдээс асуух эсвэл бусдад цагийн мэдээллийг түгээх үйлчилгээг үзүүлдэг.
Цагаа тааруулахын тулд, та нэг болон түүнээс дээш тооны NTP серверийг хэрэглэх хэрэгтэй болно. Танай сүлжээний администратор эсвэл ISP үүнд зориулсан NTP сервертэй байж болох юм—тийм эсэхийг тэдний заавраас шалгана уу. нийтэд зориулсан NTP серверүүдийн онлайн жагсаалтыг ашиглан өөртөө ойрхон байгаа NTP серверийг олно уу. Сонгож авсан серверийнхээ ашиглах журмыг судлаарай. Мөн хэрэв шаардлагатай бол зөвшөөрөл аваарай.
Таны сонгосон сервер холбогдох боломжгүй, эсвэл цаг нь бүрэн итгэж болохооргүй үе гарах тул, хоорондоо хамааралгүй хэд хэдэн NTP серверүүдийг сонгох нь хамгийн зөв сонголт болдог. ntpd(8) бусад серверээс хүлээн авсан хариултуудыг маш ухаалгаар хэрэглэдэг—итгэж болох серверүүдийг илүү авч үздэг.
Хэрэв та машин асахад цагаа тааруулах хүсэлтэй байгаа бол, ntpdate(8)-г ашиглаж болно. Энэ нь олон дахин тааруулах шаардлагагүй, ойр ойрхон асааж унтраадаг ширээний компьютерийн хувьд зохимжтой байж болох юм. Гэхдээ ихэнх машины хувьд ntpd(8)-г ажиллуулах нь зүйтэй.
Систем ачаалах үед ntpdate(8)-г ашиглах нь ntpd(8) ажиллаж байгаа машинуудын хувьд зөв санаа юм. Учир нь ntpd(8) програм нь цагийг алгуур өөрчилдөг байхад, ntpdate(8) машины одоогийн цаг болон зөв цагын хооронд хир их ялгаа байгааг үл хайхран цагийг тааруулдаг.
ntpdate(8)-г систем ачаалах үед идэвхжүүлэхийн тулд,
ntpdate_enable="YES"
гэсэн мөрийг /etc/rc.conf
файлд
нэмэх хэрэгтэй. Мөн цаг авах гэж байгаа бүх серверүүд болон
ntpdate(8)-д өгөх тугуудыг ntpdate_flags
-д зааж өгөх хэрэгтэй.
NTP-г /etc/ntp.conf
файлын тусламжтай,
ntp.conf(5)-д заасан хэлбэрээр тохируулна. Доор хялбар жишээг
үзүүлэв:
server
тохируулгаар
ямар серверүүдийг ашиглахыг заана. Нэг мөрөнд нэг серверийг бичнэ.
Хэрэв аль нэг серверийг prefer
гэсэн аргументаар
онцолсон бол, ntplocal.example.com
шиг, тэр серверийг
бусдаас илүүд үзнэ. Илүүд үзсэн серверээс ирсэн хариу
бусад серверүүдийн хариунаас мэдэгдэхүйцээр
зөрж байгаа үед хариуг тоохгүй өнгөрөөнө. Түүнээс бусад тохиолдолд
бусад серверийн хариуг үл харгалзан тэр серверийн хариуг
хэрэглэх болно. prefer
аргументийг ер нь
өндөр нарийвчлалтай, тусгай цаг хянадаг тоног төхөөрөмж дээр тулгуурласан NTP
серверийн хувьд хэрэглэнэ.
driftfile
тохируулгаар
ямар файлд системийн цагийн алдах зөрүү утгыг хадгалж байгааг заана.
ntpd(8) програм энэ утгыг ашиглан цагийн алдсан зөрүүг автоматаар нөхнө.
Ингэснээр цагийн бүх гадаад эх үүсвэрүүдтэй холбоо тогтоох боломжгүй болсон
үед, хэсэг хугацааны туршид ч гэсэн цагийг харьцангуй зөв ажиллуулах боломжийг
олгоно.
driftfile
тохируулгаар ямар файлд таны зааж өгсөн
NTP серверүүдийн өмнөх хариунуудын тухай мэдээллийг
хадгалж байгааг заана. Энэ файлд NTP-н дотоод үйл ажиллагааны мэдээллийг
хадгалдаг. Энэ мэдээллийг өөр ямар ч процесс өөрчлөх ёсгүй.
Анхдагч байдлаар, таны NTP сервер рүү Интернэтэд байгаа бүх хост
хандах боломжтой. /etc/ntp.conf
файл дотор
restrict
тохируулгаар ямар машинууд таны сервер рүү хандаж болохыг
хянаж болно.
Хэрэв та өөрийн NTP сервер рүү хэнийг ч хандуулахыг хүсэхгүй байгаа бол
/etc/ntp.conf
файл дотор дараах мөрийг нэмэх хэрэгтэй:
Энэ нь таны серверээс өөрийн чинь локал тохиргоонд жагсаагдсан аль ч сервер үрүү хандах боломжийг бас хаана. Хэрэв та өөрийн NTP серверийг гадаад NTP сервертэй синхрончлох хэрэгтэй бол ямар нэг серверийг зөвшөөрөх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг ntp.conf(5) гарын авлагаас үзнэ үү.
Хэрэв та зөвхөн өөрийн сүлжээнд байгаа машинуудыг таны сервертэй цагаа тааруулахыг зөвшөөрөөд, гэхдээ таны серверийн тохиргоог өөрчлөх болон тэгш эрхтэй серверүүд шиг цагийн мэдээллийг хуваахыг зөвшөөрөхгүй бол дээр дурдсаны оронд:
гэсэн мөрийг бичнэ үү. Энд 192.168.1.0
нь таны сүлжээний
IP хаяг, 255.255.255.0
нь таны сүлжээний баг болно.
/etc/ntp.conf
дотор олон тооны restrict
тохируулгууд байж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ntp.conf(5)-н
Хандалтыг Удирдах Дэмжлэг
дэд хэсгээс үзнэ үү.
NTP серверийг систем ачаалах үед эхлүүлэхийн тулд,
ntpd_enable="YES"
гэсэн мөрийг /etc/rc.conf
файлд нэмж бичих
хэрэгтэй. Хэрэв ntpd(8)-д нэмэлт тугуудыг өгөх хүсэлтэй бол,
/etc/rc.conf
файлд байгаа ntpd_flags
параметрийг засах хэрэгтэй.
Машиныг дахин ачаалалгүйгээр серверийг эхлүүлэхийн тулд,
ntpd
тушаалыг /etc/rc.conf
-д заасан
ntpd_flags
нэмэлт параметрүүдийн хамтаар өгөх хэрэгтэй. Жишээлбэл:
#
ntpd -p /var/run/ntpd.pid
ntpd(8) програм зөв ажиллахын тулд байнгын Интернэт
холболт шаардлагагүй. Гэхдээ, хэрэгцээтэй үедээ гадагшаа залгадаг
тийм төрлийн түр зуурын холболттой бол, NTP трафикийг
гадагшаа залгах болон холболтыг бариад байхаас сэргийлэх нь чухал.
Хэрэв та PPP хэрэглэдэг бол, /etc/ppp/ppp.conf
файл дотор байгаа
filter
директивийг ашиглаж болно. Жишээ нь:
Дэлгэрэнгүй мэдээллийг ppp(8)-н PACKET FILTERING
хэсгээс болон /usr/share/examples/ppp/
-д байгаа жишээнүүдээс авч болно.
Зарим Интернэт үйлчилгээ үзүүлэгчид бага дугаартай портуудыг хаасан байдаг бөгөөд ингэснээр хариу нь таны машинд хэзээ ч хүрэхгүй болж NTP ажиллахгүй болдог.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.