Энэ хэсэг нь PPP-г модемийн холболтоор ашиглах үед гарч болох
цөөн асуудлуудыг хамрах болно. Жишээ нь магадгүй танд
залгаж холбогдох гэж байгаа систем чинь яг ямар хүлээх мөрүүдийг үзүүлэхийг
мэдэх шаардлагатай байж болох юм. Зарим ISP-ууд
ssword
хүлээх мөрийг үзүүлдэг бол зарим нь
password
гэж үзүүлэх болно; хэрэв
ppp
скрипт нь түүний дагуу бичигдээгүй бол
нэвтрэх оролдлого амжилтгүй болох болно. ppp
холболтуудыг дибаг хийх хамгийн түгээмэл арга бол гараар холбогдох
явдал юм. Дараах мэдээлэл нь алхам алхмаар гар холболтыг танд тайлбарлах
болно.
Хэрэв өөрчлөн тохируулсан цөм ашиглаж байгаа бол дараах мөрийг өөрийн цөмийн тохиргооны файлдаа нэмсэн эсэхээ шалгаарай:
uart
төхөөрөмж GENERIC
цөмд аль хэдийн орсон байдаг учир энэ тохиолдолд нэмэлт алхмууд
хэрэггүй юм. Модем төхөөрөмжийн хувьд dmesg
гаралтыг шалгаарай:
#
dmesg | grep uart
Та uart
төхөөрөмжүүдийн
талаар тохирох мэдээллүүдийг авах ёстой. Эдгээр нь бидэнд
хэрэгтэй COM портууд юм. Хэрэв таны модем стандарт цуваа
порт шиг ажиллаж байвал та түүнийг uart1
,
эсвэл COM2
дээр жагсаагдсан
байхыг харах ёстой. Хэрэв тийм бол та цөмийг дахин бүтээх шаардлагагүй
юм. sio модем uart1
дээр
эсвэл хэрэв та DOS дээр байгаа бол COM2
дээр
таарч байвал таны модемийн төхөөрөмж
/dev/cuau1
байх болно.
Гараар ppp
-г хянаж Интернэтэд холбогдох нь
холболтыг дибаг хийх юм уу эсвэл ердөө л таны
ISP чинь ppp
клиент холболтуудад хэрхэн ханддаг талаар мэдээлэл авахад
хурдан, хялбар, агуу арга байдаг. Тушаалын мөрөөс PPP-г
эхлүүлье. Бидний бүх жишээнүүд дээр бид PPP
ажиллуулж байгаа машины хостын нэрийг example
гэж авч ашиглах болно. Та ppp
-г
ppp
гэж бичин эхлүүлнэ:
#
ppp
Бид одоо ppp
-г эхлүүллээ.
set device /dev/cuau1
Бид өөрсдийн модемний төхөөрөмжийг тохируулна. Энэ тохиолдолд
cuau1
болно.
set speed 115200
Холболтын хурдыг тохируулна. Энэ тохиолдолд бид 115,200 kbps-г ашиглаж байна.
enable dns
Бидний нэр танигчийг тохируулж /etc/resolv.conf
файлд нэрийн серверүүдийн мөрүүдийг нэмэхийг ppp
-д
хэлнэ. ppp
бидний хостын нэрийг тодорхойлж
чадахгүй байгаа бол бид дараа нь гараараа тохируулж өгч болно.
term
Модемийг гараар хянаж чадаж байхын тулд «Терминал» горимд шилжих хэрэгтэй.
/dev/cuau1
type '~h' for helpat
OK
atdt123456789
Модемийг эхлүүлэхийн тулд at
-г ашиглаж
дараа нь atdt
дээр өөрийн ISP-ийн
дугаараа нэмээд залгах процессоо эхлэх хэрэгтэй.
Холболтын баталгаа гарах ёстой, хэрэв бид тоног төхөөрөмжтэй холбоогүй ямар нэг холболтын асуудлуудтай байх бол энд бид тэдгээрийг шийдэхийг оролдох болно.
myusername
Энд танаас хэрэглэгчийн нэрийг асуух болно, ISP-ээс өгсөн хэрэглэгчийн нэрийг оруулаад буцахыг дарна.
mypassword
Энэ удаад нууц үгийг асуух болно, ISP-ээс өгсөн нууц үгээр хариулах хэрэгтэй. Яг л FreeBSD уруу нэвтрэн ордог шиг нууц үг нь буцаж дэлгэцэд харагдахгүй.
ppp
Таны ISP-ээс хамаараад энэ хүлээх
мөр нь хэзээ ч гарахгүй байж болох юм. Энд биднээс үйлчилгээ үзүүлэгч
дээр бүрхүүл ашиглах эсэх эсвэл ppp
эхлүүлэх эсэхийг асуудаг. Энэ жишээн дээр бид Интернэт холболтыг
хүсэж байгаа болохоор ppp
-г ашиглахаар
сонгосон.
Энэ жишээн дээр эхний p
тохируулга
томоор бичигдсэнийг хараарай. Энэ нь бид ISP-д
амжилттайгаар холбогдсоныг харуулж байна.
Бид ISP-д амжилттайгаар өөрсдийгөө таниулан нэвтэрч заагдсан IP хаягийг хүлээж байна.
Бид IP хаяг дээрээ зөвшилцөж холболтоо амжилттайгаар хийж дуусгалаа.
add default HISADDR
Энд бид өөрсдийн анхдагч чиглүүлэлтээ нэмж байна. Бид үүнийг
гаднах ертөнцтэй ярьж эхлэхээсээ өмнө хийх ёстой бөгөөд одоогоор
зөвхөн хийгдсэн холболт нь нөгөө талтайгаа хийгдсэн холболт байгаа
болно. Хэрэв энэ нь байгаа чиглүүлэлтүүдээсээ болоод амжилтгүй
болбол та add
тохируулгын өмнө
анхаарлын тэмдэг !
тавьж болно.
Өөрөөр та үүнийг жинхэнэ холболт хийхээсээ өмнө тохируулж болох
бөгөөд энэ нь шинэ чиглүүлэлтийг зохих ёсоор тохиролцоно.
Хэрэв бүх зүйл сайн болж өнгөрсөн бол бид одоо идэвхтэй Интернэтийн
холболттой болсон байх бөгөөд үүнийг ар талд CTRL+z хослолоор оруулж болох юм.
Хэрэв та PPP
-г ppp
болохыг анзаарах юм бол бид өөрсдийн холболтоо алдсан гэсэн үг юм.
Энэ нь бидний холболтын төлөвийг үзүүлдэг болохоор мэдэхэд илүүдэхгүй
юм. Том P үсэгнүүд нь бид ISP уруу холболттой
байгааг үзүүлэх бөгөөд жижиг p үсэгнүүд нь холболт ямар нэг шалтгаанаар
тасарсныг харуулна. ppp
нь зөвхөн эдгээр хоёр
төлөвтэй байдаг.
Хэрэв та шууд шугамтай бөгөөд холболт хийж чадахгүй байгаа юм
шиг санагдвал CTS/RTS тоног төхөөрөмжийн урсгалыг
set ctsrts off
болгон хаах хэрэгтэй.
Энэ нь ялангуяа та PPP хийж чаддаг
терминал серверт холбогдох тохиолдол юм. Энэ тохиолдолд
PPP нь таны холбооны шугам дээр
өгөгдлийг бичихээр оролдох үед өлгөгдөж хэзээ ч ирэхгүй байж болох
CTS юм уу эсвэл Clear To Send буюу Илгээхэд
Цэвэр дохиог хүлээж байж болох юм. Хэрэв та энэ тохируулгыг ашиглах
юм бол set accmap
тохируулгыг бас хэрэглэх
шаардлагатай. Энэ тохируулга нь зарим нэг параметрүүдийг, ихэнх тохиолдолд
XON/XOFF-г төгсгөлөөс төгсгөлд дамжуулахад тоног төхөөрөмжийн хувьд
хамааралтай байдлыг үгүй хийхийн тулд шаардлагатай байж болох юм.
Энэ тохируулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг болон хэрхэн ашиглагддаг талаар
ppp(8) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Хэрэв та хуучин модемтой бол set parity even
тохируулгыг ашиглах хэрэгтэй болж болох юм. Parity нь анхдагчаар
none буюу байхгүй гэж тохируулагдсан байдаг боловч хуучин модемууд
болон ISP-уудад (урсгалын хувьд их хэмжээгээр ихсэхэд)
алдаа шалгахад хэрэглэгддэг. Compuserve ISP-ийн
хувьд танд энэ тохируулга хэрэгтэй байж болох юм.
PPP нь тушаалын горимд буцахгүй
байж болох юм. Энэ нь ихэвчлэн ISP нь танаас харилцан
тохиролцохыг эхлүүлэхийг хүлээх тохиролцооны алдаа байдаг. Энэ үед
~p
тушаалыг ашиглах нь ppp-г тохиргооны мэдээллээ
илгээж эхлэхэд хүргэх болно.
Хэрэв та нэвтрэлт хүлээх мөрийг хэзээ ч авахгүй байгаа бол та магадгүй дээрх жишээн дээрх UNIX® загварын нэвтрэлт танилтын оронд PAP юм уу эсвэл CHAP нэвтрэлт танилтыг ашиглах хэрэгтэй байж болох юм. PAP эсвэл CHAP-г ашиглахын тулд ердөө л дараах тохируулгуудыг PPP-д терминал горим уруу орохоос өмнө нэмэх хэрэгтэй:
set authname myusername
Дээр байгаа myusername
-г
ISP-с өгөгдсөн хэрэглэгчийн нэрээр солих
шаардлагатай.
set authkey mypassword
Дээр байгаа mypassword
-г
ISP-с өгөгдсөн нууц үгээр солих
шаардлагатай.
Хэрэв та зүгээр холбогдсон мөртлөө ямар ч домэйн нэр
олохгүй байгаа юм шиг байвал ping(8) тушаалыг
IP хаягтай ашиглаж ямар нэг мэдээлэл буцаж
ирж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв та 100 хувийн (100%)
пакетийн алдагдалд орж байвал танд бараг л анхдагч чиглүүлэлт заагдаагүй
байгаа гэсэн үг юм. Холболтын үеэр
add default HISADDR
тохируулга тохируулагдсан
эсэхийг давхар шалгаарай. Хэрэв та алсын IP
хаяг уруу холбогдож чадаж байвал нэр танигчийн хаяг /etc/resolv.conf
файлд нэмэгдээгүй байх магадлалтай юм. Энэ файл нь иймэрхүү
харагдах ёстой:
example.com
nameserver x.x.x.x
nameserver y.y.y.y
Дээр байгаа x.x.x.x
болон
y.y.y.y
нь таны
ISP-ийн DNS серверүүдийн
IP хаягаар солигдох ёстой. Таныг үйлчилгээнд
эхэлж бүртгүүлэхэд энэ мэдээлэл өгөгдсөн юм уу эсвэл өгөгдөөгүй байж болох
бөгөөд өөрийн ISP уруугаа хурдхан утасдаж
энэ мэдээллийг мэдэж болох юм.
Та өөрийн PPP холболтондоо зориулж syslog(3)-г бүртгэл бичихээр болгож болно. Дараах:
мөрийг /etc/syslog.conf
файлд нэмнэ.
Ихэнх тохиолдолд энэ боломж аль хэдийн орсон байдаг.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.