CVS нь төслийн хувьд хуучирсан бөгөөд ашиглахыг зөвлөдөггүй. Түүний оронд Subversion-г ашиглах ёстой.
CVSup нь алсын сервер хост дээр байгаа мастер CVS архиваас эх модыг шинэчлэх болон түгээхэд зориулагдсан програм хангамжийн багц юм. FreeBSD-ийн эхүүд Калифорни дахь төв хөгжүүлэлтийн машин дээрх CVS архивт арчлагдаж байдаг. CVSup-ийн тусламжтай FreeBSD хэрэглэгчид өөрсдийн эх модыг хялбараар хамгийн сүүлийн хэлбэрт аваачиж чаддаг байна.
CVSup нь шинэчлэлтийн
pull буюу татах загварыг
ашигладаг. Татах загвар дээр клиент бүр серверээс шинэчлэлтийг хүссэн үедээ
эсвэл хэрэгтэй үедээ асуудаг. Сервер нь өөрийн хэрэглэгчдээс ирэх хүсэлтүүдийг
идэвхгүйгээр хүлээж байдаг. Сервер хэзээ ч хүсээгүй шинэчлэлтүүдийг илгээдэггүй.
Хэрэглэгчид нь шинэчлэлтийг авахын тулд CVSup
клиентийг гараар ажиллуулах юм уу эсвэл түүнийг автоматаар давтамжтайгаар
ажиллуулахын тулд cron
ажил тохируулах ёстой болно.
Ингэж том үсгээр бичсэн CVSup ухагдахуун нь
бүхэл програм хангамжийн багцыг хэлнэ. Түүний гол бүрэлдэхүүн хэсгүүд нь
хэрэглэгч бүрий машин дээр ажилладаг cvsup
клиент, ба
FreeBSD-ийн толин тусгал сайтууд дээр ажиллаж байдаг cvsupd
сервер юм.
csup хэрэгсэл нь CVSup-г C дээр бичсэн хувилбар юм. Үүний хамгийн том давуу тал бол илүү хурдан бөгөөд Modula-3 хэлээс хамаардаггүй, тиймээс та түүнийг суулгах шаардлагагүй байдаг. Мөн түүнийг шууд ашиглаж болно, учир нь энэ нь үндсэн системд орсон байдаг. Хэрэв та csup-г ашиглахаар шийдсэн бол CVSup-ийн суулгалт дахь алхмуудыг алгасаж энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг дагаж байхдаа CVSup гэснийг csup болгож солиорой.
CVSup-г суулгах хамгийн хялбар арга бол FreeBSD-ийн багцын цуглуулгаас урьдчилан эмхэтгэсэн net/cvsup багцыг ашиглах явдал юм. Хэрэв та CVSup-г эхээс бүтээхийг эрхэмлэж байгаа бол net/cvsup портыг ашиглаарай. Гэхдээ урьдчилан анхааруулъя: net/cvsup порт нь Modula-3 системээс хамаардаг бөгөөд үүнийг татан авч суулгахад ихээхэн хэмжээний дискний зай болон хугацаа шаарддаг.
Хэрэв та Xorg суулгагдаагүй сервер машин дээр CVSup-г ашиглах гэж байгаа бол CVSup GUI-г агуулаагүй net/cvsup-without-gui портыг ашиглах хэрэгтэй.
CVSup-ийн ажиллагаа supfile
гэгддэг тохиргооны файлаар хянагддаг.
/usr/share/examples/cvsup/
санд зарим жишээ supfiles
байдаг.
supfile
дахь мэдээлэл
CVSup-д зориулж дараах асуултуудад
хариулдаг:
Дараах хэсгүүдэд бид эдгээр асуултуудад хариулан түгээмэл
supfile
-г бүтээх болно. Эхлээд бид
supfile
-ийн ерөнхий бүтцийг тайлбарлах
болно.
supfile
нь текст файл юм. Тайлбарууд
нь #
тэмдэгтээс эхэлж мөр дуустал үргэлжилнэ.
Хоосон мөрнүүд болон зөвхөн тайлбараас тогтох мөрүүдийг орхидог.
Үлдэж байгаа мөр болгон хэрэглэгчийн авахыг хүсэж байгаа файлуудын
цуглуулгыг тайлбарладаг. Мөр нь файлуудын «цуглуулга» буюу
файлуудын логик бүлэглэлийн нэрээс эхэлдэг бөгөөд эдгээрийг сервер
тодорхойлдог. Цуглуулгын нэр таны аль файлуудыг хүсэж байгааг серверт
хэлдэг. Цуглуулгын нэрийн дараа талбарууд байхгүй эсвэл байж болох
бөгөөд зайгаар тусгаарлагдсан байна. Эдгээр талбарууд нь дээрх
асуултуудад хариулдаг. Хоёр төрлийн талбар байдаг: тугны талбарууд ба
утгын талбарууд. Тугны талбар нь ганцаараа байгаа түлхүүр үгнээс
тогтдог, өөрөөр хэлбэл delete
эсвэл
compress
байна. Утгын талбар нь бас
түлхүүр үгээс эхлэх боловч хоосон зайгаар тусгаарлагдалгүйгээр
=
болон хоёр дахь үгээс тогтоно. Жишээ нь
release=cvs
нь утгын талбар юм.
supfile
ихэвчлэн нэгээс илүү цуглуулгыг
хүлээн авахаар заасан байдаг. supfile
-г
зохион байгуулах нэг арга нь цуглуулга бүрийн хувьд харгалзах бүх
талбаруудыг зааж өгөх явдал юм. Гэхдээ энэ нь supfile
-ий
мөрүүдийг нэлээн урт болгодог бөгөөд supfile
дахь
цуглуулгуудын бүгдийн хувьд ихэнх талбарууд нь ижил байдаг болохоор
таагүй юм. CVSup нь эдгээр асуудлуудыг
тойрон гарах анхдагч болгох арга замтай байдаг. Тусгай псевдо цуглуулгын
нэр *default
-р эхэлсэн мөрүүд нь
тугнууд болон supfile
дахь дараа дараачийн
цуглуулгуудын хувьд анхдагч болж ашиглагдах утгуудыг заахад хэрэглэгддэг.
Анхдагч утгыг цуглуулгатай цуг өөр утгыг заан өгч тухайн цуглуулгын хувьд
өөрчилж болдог. Анхдагчуудыг дундын supfile-д
нэмэлт *default
мөрүүдээр өөрчилж эсвэл дарж
болдог.
Ийм мэдээлэлтэйгээр бид одоо FreeBSD-CURRENT-ийн гол эх модыг
хүлээн авч шинэчлэхэд зориулсан supfile
-г
бүтээх болно.
Ямар файлуудыг та хүлээн авахыг хүсэж байна вэ?
CVSup-аар авах боломжтой файлууд нь
«collections» буюу цуглуулгууд гэгддэг бүлгүүдэд
хуваагдан зохион байгуулагддаг. Байгаа цуглуулгууд нь
дараах хэсэгт тайлбарлагдсан
байгаа. Энэ жишээн дээр бид FreeBSD-ийн хувьд бүх гол эхийг авахыг хүсэж
байна. src-all
гэсэн ганц том цуглуулга
бидэнд үүнийг өгөх болно. supfile
-аа
бүтээх эхний алхам болгож бид цуглуулгуудыг нэг мөрөнд нэгийг
тавьж жагсаана (энэ тохиолдолд зөвхөн нэг мөр байна):
src-all
Тэдгээрийн ямар хувилбаруудыг та хүсэж байна вэ?
CVSup-ийн тусламжтай та хэзээ ч юм байсан
эхүүдийн бараг ямар ч хувилбарыг хүлээн авч чадна.
cvsupd сервер нь бүх хувилбаруудыг агуулсан
CVS архиваас шууд ажилладаг болохоор энэ нь боломжтой юм. Та тэдгээрийн
алийг хүсэж байгаагаа tag=
болон date=
утга талбаруудыг ашиглан зааж өгч болно.
tag=
талбарыг зөв зааж өгөхдөө анхааралтай
байх хэрэгтэй. Зарим хаягууд нь зөвхөн файлуудын зарим цуглуулгуудын
хувьд зөв байдаг. Хэрэв та буруу эсвэл буруу бичсэн хаягийг зааж өгөх юм
бол магадгүй таны устгахыг хүсээгүй файлуудыг CVSup нь
устгах юм. Ялангуяа ports-*
цуглуулгуудын хувьд зөвхөн
tag=.
-г ашиглаарай.
tag=
талбар нь симболын хаягийг архивт
нэрлэдэг. Хоёр төрлийн хаяг байдаг бөгөөд эдгээр нь
залруулалтын хаягууд болон салбарын хаягууд юм. Залруулалтын
хаяг нь тухайн нэг залруулалтыг заадаг.
Үүний утга нь өдрөөс өдөрт ижил хэвээр байна. Нөгөө талаас салбарын
хаяг нь ямар ч үед хөгжүүлэлтийн өгөгдсөн шугам дахь хамгийн сүүлийн
залруулалтыг заадаг. Салбарын хаяг нь тухайн нэг залруулалтыг
заадаггүй болохоор үүний маргаашийн утга нь өнөөдрийнхөөс өөр
байж болох юм.
Хэсэг A.9, «CVS Tags буюу хаягууд» нь хэрэглэгчдийн сонирхож болох
салбарын хаягуудыг агуулдаг. CVSup-ийн
тохиргооны файлд хаягийг зааж өгөхдөө өмнө нь tag=
гэж өгөх ёстой (RELENG_8
нь
tag=RELENG_8
болно).
Зөвхөн tag=.
нь портын цуглуулгад
хамааралтай болохыг санаарай.
Хаягийн нэрийг яг үзүүлсэн шиг бичихдээ анхааралтай байгаарай. CVSup нь зөв болон буруу хаягуудыг ялгаж чаддаггүй. Хэрэв та хаягийг буруу бичвэл CVSup нь таныг зөв хаяг өгсөн гэж ойлгон ажиллах бөгөөд энэ нь ямар ч файлуудыг заагаагүйд хүргэж болох юм. Энэ тохиолдолд энэ нь танд байгаа эхүүдийг устгах болно.
Салбарын хаягийг заахад та тэр хөгжүүлэлтийн шугамын
файлуудын хамгийн сүүлийн хувилбаруудыг авах болно.
Хэрэв та ямар нэг өнгөрсөн хувилбарыг авахыг хүсвэл date=
талбарт огноог заан хийж өгч болно. cvsup(1) гарын
авлагын хуудас үүнийг хэрхэн хийхийг тайлбарладаг.
Бидний жишээний хувьд FreeBSD-CURRENT-г авахыг бид хүсэж байна.
Бид энэ мөрийг өөрсдийн supfile
-ийн
эхэнд нэмнэ:
*default tag=.
Хэрэв та tag=
талбар эсвэл date=
талбарын алийг ч зааж өгөөгүй бол чухал тусгай тохиолдол гарч
ирнэ. Энэ тохиолдолд тодорхой нэг хувилбарыг хүлээн авахын оронд
серверийн CVS архиваас RCS файлуудыг шууд хүлээн авдаг.
Ажиллагааны ийм горимыг хөгжүүлэгчид ерөнхийдөө эрхэмлэдэг.
Өөрсдийн системүүд дээр архивын хуулбарыг арчилснаар тэд
залруулалтын түүхийг хайж файлуудын өнгөрсөн хувилбаруудыг шалгах
боломжтой болох юм. Гэхдээ энэ хонжоо нь дискний зайны хувьд
их өртөгтэйгээр орж ирдэг.
Тэдгээрийг та хаанаас авахыг хүсэж байна вэ?
Бид host=
талбарыг ашиглан cvsup
-д
өөрийн шинэчлэлтүүдийг хаанаас авахыг хэлж өгдөг. CVSup
толин тусгал сайтуудын аль нь ч болох боловч та өөрийн кибер
ертөнцдөө ойрхныг турших хэрэгтэй. Энэ жишээн дээр бид
зохиомол FreeBSD түгээлтийн сайт
cvsup99.FreeBSD.org
-г ашиглах
болно:
*default host=cvsup99.FreeBSD.org
Та CVSup-г ашиглахаасаа өмнө
үнэн хэрэг дээрээ байгаа жинхэнэ хостоор солих хэрэгтэй болно.
cvsup
-г ажиллуулах үедээ та хостын тохируулгыг
тушаалын мөрөөс -h
сонголтоор
өөрчлөн дарж болно.hostname
Та тэдгээрийг өөрийн машиныхаа хаана байрлуулахыг хүсэж байна вэ?
prefix=
талбар нь хүлээн авсан файлуудыг
хаана байрлуулахыг cvsup
хэлнэ.
Энэ жишээн дээр бид эх файлуудыг өөрсдийн гол эх модны /usr/src
байрлалд шууд байрлуулах болно. src
сан нь
бидний хүлээн авахаар сонгосон цуглуулгад далд байгаа болохоор
энэ нь зөв юм:
*default prefix=/usr
cvsup
өөрийн төлвийн файлуудыг хаана арчлах ёстой вэ?
CVSup клиент нь «base»
буюу үндсэн гэгддэг сан дахь зарим төлвийн файлуудыг арчилж байдаг.
Эдгээр файлууд нь ямар шинэчлэлтүүдийг та аль хэдийн хүлээн авсныг
хянаж CVSup-ийг илүү үр ашигтай
ажиллахад тусалдаг. Бид стандарт үндсэн сан /var/db
-г
ашиглах болно:
*default base=/var/db
Хэрэв таны үндсэн сан байхгүй байгаа бол одоо түүнийг үүсгэх
хугацаа болсон байна. Хэрэв үндсэн сан байхгүй бол
cvsup
ажиллахаас татгалзах болно.
supfile
-ийн бусад
тохиргоонууд:
supfile
-д ерөнхийдөө байх ёстой бас нэг
мөр байдаг:
*default release=cvs delete use-rel-suffix compress
release=cvs
нь сервер гол FreeBSD CVS
архиваас өөрийн мэдээллийг авах ёстойг зааж байна. Энэ нь
бараг үргэлж тохиолддог, хэдийгээр бусад боломжууд байдаг боловч
энэ хэлэлцүүлгийн хүрээнээс хальдаг.
delete
нь
CVSup-д файлууд устгах зөвшөөрөл өгдөг.
CVSup нь таны эх модыг байнга
хамгийн сүүлийн хэлбэрт байлгадаг байхын тулд та үүнийг үргэлж
зааж өгөх хэрэгтэй. CVSup нь
өөрийн хариуцдаг зөвхөн тэр файлуудыг устгах тал дээр их анхааралтай
ажилладаг. Танд байж болох нэмэлт файлууд тэр хэвээрээ үлддэг.
use-rel-suffix
нь ... ойлгоход төвөгтэй юм.
Хэрэв та үүний тухай жинхэнээсээ мэдье гэж хүсэж байгаа бол
cvsup(1) гарын авлагын хуудаснаас үзнэ үү. Хэрэв тийм биш бол
ердөө заагаад л тэгээд санаа зовох хэрэггүй юм.
compress
нь холбооны суваг дээр
gzip загварын шахалтын хэрэглээг идэвхжүүлдэг. Хэрэв таны
сүлжээний холболт T1 эсвэл түүнээс хурдан бол та магадгүй
шахалтыг ашиглах хэрэггүй юм. Хэрэв үгүй бол энэ нь бодитойгоор
тусалдаг.
Бүгдийг нийлүүлбэл:
Энд бидний жишээнд зориулсан бүхэл supfile
байна:
*default tag=. *default host=cvsup99.FreeBSD.org *default prefix=/usr *default base=/var/db *default release=cvs delete use-rel-suffix compress src-all
Дээр дурдсанаар CVSup нь
татах аргыг ашигладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр
та CVSup сервер руу холбогдох бөгөөд
энэ нь «Над дээрээс татаж авах боломжтой зүйлс энэ байна...»
гэж хэлэх бөгөөд таны клиент «OK, Би энэ,энэ, энийг авна.»
гэж хариулна гэсэн үг юм. Анхдагч тохиргоон дээр
CVSup клиент нь таны тохиргооны файлд сонгосон хаяг болон
цуглуулгатай холбоотой бүх файлыг авна. Модыг хэсэгчлэн татахын
тулд refuse
-г ашиглана.
refuse
файл нь үндсэндээ
CVSup-д цуглуулгаас файл болгоныг
татаж авахгүй гэдгийг хэлдэг; өөрөөр хэлбэл клиентэд серверээс зарим
файлууд татаж авахаас татгалзахыг хэлж өгдөг.
refuse
файл нь
base/sup/
сангаас
олдож болно (эсвэл хэрэв танд ийм файл байхгүй байгаа бол түүнийг дээрх санд байрлуулах
хэрэгтэй). base
нь таны supfile
-д
тодорхойлогдсон байдаг; бидний тодорхойлсон base
нь
/var/db
бөгөөд энэ нь анхдагчаар
refuse
файл нь /var/db/sup/refuse
гэсэн үг юм.
refuse
файл нь маш хялбар хэлбэршилттэй байдаг;
энэ нь таны татаж авахыг хүсээгүй файлууд эсвэл сангуудын нэрийг агуулдаг.
Жишээ нь:
bin/ usr.bin/
Удаан холболттой юм уу эсвэл өөрсдийн
Интернэтийн холболтод минутаар төлдөг хэрэглэгчид үнэ цэнэтэй хугацаагаа
хэмнэх болно. Учир нь тэд өөрсдийн хэзээ ч ашиглахгүй файлаа татаж авах
шаардлагагүй болох юм. CVSup-ийн
refuse
файлууд болон бусад сайхан боломжуудын
талаар илүү мэдээллийг түүний гарын авлагын хуудаснаас үзнэ үү.
Одоо та шинэчлэлт хийж үзэхэд бэлэн боллоо. Үүнийг хийх тушаалын мөр их амархан:
#
cvsup supfile
энд байгаа supfile
нь
таны дөнгөж үүсгэсэн supfile
-ийн нэр юм.
Таныг X11 дээр ажиллаж байна гэж үзвэл cvsup
нь
энгийн зүйлсийг хийх зарим товчлууруудтай GUI цонхыг үзүүлэх болно.
товчлуурыг дарж ажиллахыг нь хараарай.
Та энэ жишээн дээр өөрийн жинхэнэ /usr/src
модыг шинэчилж байгаа болохоор cvsup
нь
таны файлуудыг шинэчлэхэд шаардлагатай зөвшөөрлүүдтэй байхын тулд
та програмыг root
эрхээс ажиллуулах хэрэгтэй
болно. Өөрийн тохиргооны файлыг дөнгөж үүсгэсэн бөгөөд урьд нь энэ програмыг
хэзээ ч ашиглаж байгаагүй бол таныг бухимдуулж магадгүй юм. Өөрийн файлуудыг
хөндөлгүйгээр туршилтын журмаар ажиллуулах хялбар арга байдаг.
Хаа нэгтээ хоосон сан үүсгээд түүнийг тушаалын мөрөнд нэмэлт өгөгдлөөр оруулж
өгнө:
#
mkdir /var/tmp/dest
#
cvsup supfile /var/tmp/dest
Таны заасан сан бүх файлын шинэчлэлтүүдийн хувьд очих сан болдог.
CVSup нь /usr/src
сан
доторх таны энгийн файлуудыг шалгадаг, гэхдээ тэдгээрийн алийг ч өөрчлөх буюу
устгахгүй. Файлын шинэчлэлтүүд харин /var/tmp/dest/usr/src
санд хийгдэнэ. CVSup нь ингэж ажиллахдаа бас
өөрийн үндсэн сангийн төлвийн файлуудыг өөрчлөлгүйгээр үлдээдэг.
Тэдгээр файлуудын шинэ хувилбарууд заагдсан сан уруу бичигдэх болно.
Танд /usr/src
сан уруу унших эрх л байхад
иймэрхүү туршилтын ажиллагааг гүйцэтгэхэд root
эрх байх заавал шаардлагагүй юм.
Хэрэв та X11-г ажиллуулахгүй байгаа юм уу эсвэл танд GUI таалагддаггүй бол
cvsup
-г ажиллуулахдаа тушаалын мөрөн дээр
хоёр сонголтыг нэмж өгөх хэрэгтэй:
#
cvsup -g -L 2 supfile
-g
сонголт нь CVSup-д
өөрийн GUI-г ашиглахгүйг хэлнэ. Хэрэв та X11-ийг ажиллуулахгүй байгаа бол
энэ автомат байдаг, үгүй бол та үүнийг зааж өгөх хэрэгтэй.
-L 2
нь CVSup-д
хийж байгаа бүх шинэчлэлтүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэхийг
хэлж өгнө. Гурван түвшний харуулах горим байдаг бөгөөд энэ нь
-L 0
-с -L 2
хүртэл байна. Анхдагч нь
0 байх бөгөөд энэ нь алдааны мэдэгдлээс бусдыг харуулахгүй.
Бусад олон сонголтууд байдаг. Тэдгээрийн товч жагсаалтыг үзэхийн тулд
cvsup -H
гэж бичнэ. Илүү дэлгэрэнгүй тайлбаруудын
талаар гарын авлагын хуудсыг үзнэ үү.
Шинэчлэлт ажилладаг аргад сэтгэл ханамжтай болсныхоо дараа та CVSup-г давтамжтайгаар ажиллуулахын тулд cron(8) ашиглан хийж өгч болно. Мэдээж та cron(8)-с CVSup-г ажиллуулахдаа өөрийнхөө GUI-г ашиглахгүй болгох хэрэгтэй.
CVSup-ийн файлын цуглуулгууд нь шатлалтайгаар зохион байгуулагдсан байдаг. Цөөн том цуглуулгууд байдаг бөгөөд тэдгээр нь арай жижиг дэд цуглуулгуудад хуваагддаг. Том цуглуулгыг хүлээн авах нь түүний дэд цуглуулгууд тус бүрийг хүлээн авахтай адил юм. Цуглуулга хоорондын шаталсан холбоонууд нь доорх жагсаалт дахь догол ашиглалтаар тусгагддаг.
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг цуглуулгууд нь src-all
юм.
cvs-all release=cvs
Криптограф кодыг оролцуулаад FreeBSD-ийн гол CVS архив.
distrib release=cvs
FreeBSD-ийн түгээлт болон толин тусгал хийхтэй холбоотой файлууд.
projects-all release=cvs
FreeBSD төслийн архив дахь эхүүд.
src-all release=cvs
Криптограф кодыг оролцуулаад FreeBSD-ийн гол эхүүд.
src-base
release=cvs
/usr/src
сангийн дээр байрлах
бусад файлууд.
src-bin
release=cvs
Ганц хэрэглэгчийн горимд хэрэг болох хэрэглэгчийн багажууд
(/usr/src/bin
).
src-cddl
release=cvs
CDDL лицензийн доор байдаг хэрэгслүүд болон сангууд
(/usr/src/cddl
).
src-contrib
release=cvs
Харьцангуй өөрчлөлтгүйгээр хэрэглэгддэг
FreeBSD төслөөс гаднах хэрэгслүүд ба сангууд
(/usr/src/contrib
).
src-crypto release=cvs
Харьцангуй өөрчлөлтгүйгээр хэрэглэгддэг
FreeBSD төслөөс гаднах криптограф хэрэгслүүд ба сангууд
(/usr/src/crypto
).
src-eBones release=cvs
Kerberos ба DES
(/usr/src/eBones
). FreeBSD-ийн
одоогийн хувилбаруудад ашигладаггүй.
src-etc
release=cvs
Системийн тохиргооны файлууд
(/usr/src/etc
).
src-games
release=cvs
Тоглоомууд
(/usr/src/games
).
src-gnu
release=cvs
GNU Нийтийн Лицензтэй хэрэгслүүд
(/usr/src/gnu
).
src-include
release=cvs
Толгой файлууд
(/usr/src/include
).
src-kerberos5
release=cvs
Kerberos5 аюулгүй байдлын багц
(/usr/src/kerberos5
).
src-kerberosIV
release=cvs
KerberosIV аюулгүй байдлын багц
(/usr/src/kerberosIV
).
src-lib
release=cvs
Сангууд
(/usr/src/lib
).
src-libexec
release=cvs
Бусад програмуудаар ажилладаг системийн програмууд
(/usr/src/libexec
).
src-release
release=cvs
FreeBSD хувилбар гаргахад шаардагдах файлууд
(/usr/src/release
).
src-rescue
release=cvs
Яаралтай сэргээлт хийхэд зориулсан статикаар холболт хийгдсэн програмууд;
rescue(8)-г үзнэ үү
(/usr/src/rescue
).
src-sbin release=cvs
Ганц хэрэглэгчийн горимд зориулсан системийн хэрэгслүүд
(/usr/src/sbin
).
src-secure
release=cvs
Криптограф сангууд ба тушаалууд
(/usr/src/secure
).
src-share
release=cvs
Олон системүүдийн хооронд хуваалцаж болох файлууд
(/usr/src/share
).
src-sys
release=cvs
Цөм
(/usr/src/sys
).
src-sys-crypto
release=cvs
Цөмийн криптограф код
(/usr/src/sys/crypto
).
src-tools
release=cvs
FreeBSD-г арчлахад зориулсан төрөл бүрийн хэрэгслүүд
(/usr/src/tools
).
src-usrbin
release=cvs
Хэрэглэгчийн хэрэгслүүд
(/usr/src/usr.bin
).
src-usrsbin
release=cvs
Системийн хэрэгслүүд
(/usr/src/usr.sbin
).
distrib release=self
CVSup серверийн өөрийн тохиргооны файлууд. CVSup толин тусгал сайтуудад хэрэглэгддэг.
gnats release=current
GNATS алдаа мөрдөх мэдээллийн бааз.
mail-archive release=current
FreeBSD захидлын жагсаалтын архив.
CVSup FAQ болон бусад CVSup-ийн тухай мэдээллийг CVSup гэрийн хуудас хаягаас үзнэ үү.
Ихэнх FreeBSD-тэй холбоотой CVSup-ийн хэлэлцүүлэг FreeBSD техникийн хэлэлцүүлгүүдийн захидлын жагсаалт-д болдог. Програмын шинэ хувилбар тэнд, бас FreeBSD зарлалын захидлын жагсаалт-д зарлагддаг.
CVSup-ийн талаар асуултууд эсвэл алдааны тайлангуудыг CVSup FAQ холбоосоос үзнэ үү.
FreeBSD-д зориулсан CVSup серверүүд дараах хаягууд дээр ажиллаж байгаа:
(as of UTC)
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.