Бүлэг 13. FreeBSD-ийн Ачаалах процесс

Гарчиг
13.1. Ерөнхий агуулга
13.2. Ачаалалтын асуудал
13.3. Ачаалагч Менежер болон Ачаалалтын шатууд
13.4. Ачаалах үе дэх цөмийн харилцан үйлдэл
13.5. Төхөөрөмжийн Сануулгууд
13.6. Init: Процесс хяналтын эхлүүлэлт
13.7. Унтраах дараалал
Орчуулсан Цагаанхүүгийн Ганболд.

13.1. Ерөнхий агуулга

Компьютерийг эхлүүлж үйлдлийн системийг ачаалах процесс нь “эхлүүлэгч процесс (bootstrap process)” буюу “ачаалах” гэж хэлэгддэг. FreeBSD-ийн ачаалах процесс нь танд системийг эхлүүлэх үед компьютер дээр суусан өөр үйлдлийн системүүд эсвэл адил үйлдлийн систем болон суулгагдсан цөмийн өөр хувилбаруудыг сонгохыг зөвшөөрч юу хийгдэхийг өөрчлөх боломжийг бүрдүүлж нэлээн уян хатан чанарыг хангаж өгдөг.

Энэхүү бүлэг нь тохируулж болох тохиргооны тохируулгууд болон FreeBSD-ийн ачаалах процессийг хэрхэн өөрчилж болох талаар дэлгэрэнгүй дурдсан. Үүнд FreeBSD цөм эхлэх, төхөөрөмжүүдийг шалгах болон init(8) эхлэх хүртэлх болж байгаа бүх үйл явдал багтана. Хэрэв та хэзээ энэ болж байгааг сайн мэдэхгүй байгаа бол энэ нь текстийн өнгө тод цагаанаас саарал уруу өөрчлөгдөж байх үед болдог.

Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:

Зөвхөн x86: Энэ бүлэг нь зөвхөн Интел x86 системүүд дээр ажиллаж байгаа FreeBSD-ийн ачаалах процессийг тайлбарлана.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.